“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 22 хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ. Монголчуудын өв соёл, ёс заншлыг таниулахын тулд “Цаатан”, “Тэмээн жин”, “Эрдэнэт сүрэг”, “Түүхэн хөгжим” гээд 11 өргөө байгуулжээ. Өргөө бүр өөр өөрийн гэсэн өнгө төрх, бусдаас ялгарах хөтөлбөртэй юм байна. Жишээлбэл, “Ёслол, хүндэтгэлийн зоог, уламжлалт идээ ундаа”-ны өргөөнд монголчуудын уламжлалт цай, ундаа хийх, ёслол хүндэтгэлийн зоог шүүс, идээ бэлтгэх, боловсруулах арга зэргийг танилцуулж байна. Өнтэй өвлийн өнгө төрх, өнө эртний түүхээрээ гангарсан “Монгол” фестивалийг сурвалжиллаа.
