Монголын чөлөөт бөхийн холбооноос сонгомол бөхийн төрлийг хөгжүүлэх бодлогын хүрээд УАШТ зохион байгуулан, олон улсын тэмцээнд тамирчдаа оролцуулж, гадаадад хамтарсан бэлтгэл хийлгэдэг. Тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Болд Биеийн тамир, спортын улсын хороотой өнгөрсөн жилээс хамтран сонгомол бөхийн шигшээ багийг олимпын зургаан жинд бүрдүүлсэн.
Сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ С.Мөнхсүхийг томилж, 2028 оны олимпын циклд үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ. Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсад энэ сарын 25-нд эхэлнэ. Амман хотод зургаан хоног үргэлжлэх тус тэмцээнд 378 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Манай улсаас сонгомол бөхийн төрөлд гурван тамирчин зодоглох нь. Чөлөөт бөхийн УАШТ-ий жин тус бүрд түрүүлсэн тамирчин тивийн дэвжээнд 1979 оноос хүч сорьсон түүхтэй. Японд 1989 онд болсон чөлөөт бөхийн Азийн АШТ-д Монголын тамирчдаас 48 кг-ын жинд Ч.Батбадрал, 68 кг-д Х.Амараа, 82 кг-д П.Сүхбат нар алтан медаль хүртэж, 130 кг-д А.Баатархүү мөнгө, 74 кг-д Л.Энхбаяр, 90 кг-д Ч.Бямбадорж нар хүрэл медальтай ирж байв.