Тэмээг өсгөн үржүүлэх, Тэмээн соёл спортыг хөгжүүлэх, тэмээ маллагааны арга ухаан, зан үйлтэй холбоотой уламжлалт болон шинэлэг арга хэмжээнүүдийн цар хүрээг өргөжүүлэх, тэмээ, тэмээчин хоёроо дотооддоо болон олон улсад сурталчлах ажлуудыг зохион байгуулсаар ирлээ.
Энэ удаагийн баяр 25 дахь жилдээ болж буй бөгөөд энэ жилийнхийг "16 түмэн тэмээний баяр" нэрийн дор зохион байгуулав.
Энэ нь Өмнөговь аймаг 160 мянган толгой тэмээ тоолуулж, улсад хамгийн олон тэмээтэй аймаг болоод буйг бэлгэдэн ийнхүү энэ жилийн тэмээний наадам, баяраа нэрлэжээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Манай аймгаас тэмээчин Д.Жижээ, Х.Гомбосүрэн, Д.Хамар, Ж.Тогтохсүрэн нарын Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд төрөн гарч, тэмээчин Г.Бүд, А.Батбуян, Д.Хүүхэн нар тэмээн сүргээ өсгөн үржүүлж Монгол улсын Гавьяат малчин, тэмээчин М.Мөнхбаян хурдан тэмээний амжилтаараа Монгол Улсын анхны алдарт уяач цол хүртсэн зэрэг амжилт нь бид бүхний бахархал юм” гэдгийг онцлон хэлж байн.
Мөн хөдөө аж ахуйн салбараас олон арван эрдэмтэн судлаач төрсний дунд тэмээ судлаач Б.Лувсан, Ө.Эрдэнэбилэг нарын эрдэмтэд хоёр бөхт тэмээний үүлдэр угсааг сайжруулахад нөр их хөдөлмөрөө зориулад буйг дурдлаа.