Гал түймрээс гурван хүүхэд аварлаа
Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баянмонгол хороололд гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад урд шөнө буюу 2024.10.19-ний шөнө 01:05 цагт ирсэн байна.
2024-10-19
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг хоёр ч компаниас хахууль авсан гэж буруутгав
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээсэн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах СБДХААА/202001005 дугаартай тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас энэ сарын 16-ны үдэш 55 сая төгрөгийн хахууль авч байжээ. Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан юм билээ.
2024-10-18
БЗС-гийн захирал асан П.Лхагвасүрэнд зорчих эрх хязгаарлах ял оноов
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасан, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлажээ. Ийн ял оноохдоо улсад буюу БЗС-д учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг нь шүүх харгалзан үзсэн байна.
2024-10-09
Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт яллах дүгнэлт үйлдүүлнэ
УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Түүнийг нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр тэргүүтэй хүмүүсийн хамт 2023 оны аравдугаар сарын 31-ний шөнө АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулж байсан билээ.
2024-10-07
ELFC гэх коиноор иргэдийн мөнгийг угаасан албан тушаалтны хэргийг шүүх хэлэлцэнэ
Монголчуудын нэг хэсэг хошуурч дагасан коинтой холбоотой, бусдын хөрөнгийг залилсан байж болзошгүй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлээд буй билээ. Гэвч шүүх, шүүгч нар энэ төрлийн хэргийг шийдвэрлэх туршлагагүйгээс үү, эсвэл ooр шалтгаан байдгаас уу, нэгийг нь ч шийдвэрлээгүй гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт яллагдагчаар татагдсан “Ихбит” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шүүгч Т.Батжаргал прокурорын хяналтад буцаасан.
2024-10-02
НӨАТ-ын хуурамч падаан ашигласан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хуурамч падаан ашиглаж, татвараас зайлсхийсэн хэрэгт нэг бус аж ахуйн нэгжийн удирдлага ял шийтгүүлээд буй. Тэгвэл тэдэнд хууль бус үйлдэл хийх боломжийг бүрдүүлж байсан хүмүүст прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, иргэн Д.Болортуяа, Х.Ариунболд, Г.Баяртуяа нар бүлэглэн 2022 оны есдүгээр сараас 2023 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд фэйсбүүкт “НӨАТ зарна, шивнэ” гэсэн
2024-09-25
Их хэмжээний нойтон тарвага тээвэрлэж явжээ
Чингэлтэй дүүргийн “Гүнт” шалган нэвтрүүлэх цэгээр хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүллээ.
2024-09-24
Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ
32-33 насны “З”, “Б” нар нь өөрийн эзэмшлийн автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн “Каннабис” ургамал 17 кг-ыг тээвэрлэж явсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
2024-09-13