Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

 Орон нутгийн ороо бусгаа томилгоо

Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт удирдлагын босоо тогтолцоо бий болгох үүднээс салбарын яамнаас нь сонгон шалгаруулалт хийж, тухайн албан тушаалтанд тавьж буй шалгуурыг хангасан хүнийг л томилдог байхаар хуульчилжээ. Тодруулбал, аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг салбарын сайд, насан туршдаа суралцахуйн төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг яамнаас нь томилох юм.
2023-09-05

Л.Оюун-Эрдэнэ: МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.
2023-09-04

Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүү Монгол Улсад есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд айлчилж байна

Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 
2023-09-04

Саудын Арабын Ханхүү Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 4-нөөс Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсоор айлчилна.
2023-09-04

Говь-Алтайн иргэд шударга ёсны тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийллээ 

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавьж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.   
2023-09-04

“Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг баталлаа

Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүү, татварын боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөө амьдрах сэдлийг төрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
2023-09-01

Авто замын “Шинэ сэргэлтийн таван тойрог” хөтөлбөр хэрэгжинэ

Засгийн газар өнөөдөр буюу 2023.09.01-ний өдөр ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
2023-09-01

Эрх баригчид баталсан өөрчлөлтөө “амилуулах” уу 

Одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд Төсвийн байнгын хороо энэ сарын 15-ны дотор зөвлөлийг шинээр байгуулахаар төлөвлөчихөж. Нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төсвийн байнгын хороо 45-аас доошгүй хоногийн өмнө зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх ёстой. 
2023-09-01

Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөхөөр Д.Баасандамбыг томиллоо

Ажлын гараагаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас эхэлсэн тэрбээр ЗХЖШ, ҮБХИС-д болон БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. 2021- 2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байгаад ийнхүү Ерөнхийлөгчийн зөвлөхийн албанд томилогдсон юм байна. 
2023-09-01

 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ 

Түүнчлэн тус хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт өдөр бүр “Шүд угаах цаг” бий болгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, “Эрүүл шүд” (2024-2027) арга хэмжээний төлөвлөгөөг ирэх улиралд багтаан баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалган, суралцагчдын шүд угаах цэг, орчин бүрдүүлэхийг үүрэгдсэн байна. 
2023-08-31

 Эрх баригч болох “мөрөөдөл” нь биелэх үү 

 Зөв хүмүүсээ нэр дэвшүүлж чадвал, мөн хоорондоо сайн нэгдэж ажиллавал ирэх сонгуулиар эрх баригч болох АН-ынхны “мөрөөдөл” биелэх боломжтой. Залуус, эмэгтэйчүүд, туршлагатай улс төрчдийн төлөөллөөс бүрдсэн удирдах баг нь оройхон гараад ширүүхэн дайрч, дээрх зорилгоо хэрэгжүүлнэ хэмээн тэд төлөвлөсөн байна. 
2023-08-31

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт “Шүд угаах цаг” бий болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 30-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023-08-30

Жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 30-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023-08-30

ЗГ: Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 30-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 
2023-08-30

МХҮХ-ноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө болон холбогдох бусад албаныхан өнгөрсөн тавдугаар сард МХҮХ-нд очиж, тэдний ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг байрны гаднах талбайн асуудлыг бүрэн шийдвэрлэхээ амласан байна. Учир нь гаднах талбайд нь борооны ус байнга тогтож, тэнд ажиллаж байгаа хараагүй иргэдийн гутал нь өдөржин нойтон явах болжээ. Иймээс МХҮХ-ноос 10 сая төгрөг зарцуулан, гаднах тохижилтын зураг төслийг хийлгэсэн аж. Гэтэл төрийн холбогдох байгууллагынхан санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар уг ажлыг гүйцэтгэх боломжгүйгээ хэлсэн байна. 
2023-08-30

Мексикийн нэгдсэн улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайдын итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин наймдугаар сарын 29-ний өдөр Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлос Пеньафиел Сото-г хүлээн авч уулзлаа.
2023-08-30

АН-ын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг томиллоо 

Тэгвэл Л.Гантөмөр дарга олон фракцынхаа эхийг эцээж, тугалыг тураахгүйн тулд бүгдэд нь “бялуу” хүртээх шийдвэр гаргаж, 15 дэд дарга томилсон нь нийгмийн сүлжээнд “хэлэлцүүлэг” өрнүүлээд байна. Уг томилгоогоор Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нар АН-ын дэд дарга болов.
2023-08-30

Засгийн газрын хуралдаанаар 40 асуудал хэлэлцэж байна

Монгол Улсын Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гариг бүр хуралддаг. Өнөөдөр болж буй ээлжит хуралдаанаар 
2023-08-30