Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Нүүрсний сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 04-07, 18-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар явуулна
2023-12-05

Игавахара Масарү: Хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд өргөжүүлнэ

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Игавахара Масарү-г өнөөдөр хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.
2023-12-04

Хулгайч л “хулгайчийг бариарай” гэж хашхирдаг

УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголдоо 175 хүнийг гэрчээр дуудсан. Тэдгээр эрхмийг “зөвхөн гэрчүүд” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр онцлоод буй. Аль 2020 оноос л нүүрсний хулгай ил далдаар яригдаж байсан ч газар аваагүй 2022 оноос хүчтэй яригдах болсон. Гэтэл “Нүүрсний хулгайч бол тэр” гээд зарлачихсангүй, судалж байна гэх нэрийдлээр бөөрөнхийлж, хэдхэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихээд сураггүй болсон.
2023-12-04

Р.Сэддорж: Х.Сугир дарга уул уурхайн мэдлэггүй хэрнээ УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж ирсэн

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр эхэллээ. Эхний сонсголоор орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтыг сонсож байна.
2023-12-04

Н.Наранбаатар гишүүн "Тавантолгой" ХК-иас буцалтгүй тусламж нэрээр ЛАНД 105 автомашин авчээ

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр эхэллээ. Эхний сонсголоор орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтыг сонсож байна. 
2023-12-04

Нүүрсний сонсголыг ШУУД дамжуулж байна

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Тус сонсголоор Хянан шалгах түр хороо төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулж байна. 
2023-12-04

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны долдугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр эхэлнэ.
2023-12-04

“Дэ Нэйче Консерванси” байгууллага Монгол Улсын газар нутгийн 30 орчим хувийг 2030 он хүртэл хамгаалахаар ажиллаж байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг хүлээн авч уулзав.
2023-12-03

"Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг юм"

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт, бэрхшээлийг түншлэлийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ.
2023-12-03

Унгар улстай цөлжилт, хөрсний доройтол зэрэг асуудлаар хамтарч ажиллана

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцов.
2023-12-02

У.Хүрэлсүх: Дэлхийн цэрэг, армийн зардал 2.2 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа нь харамсалтай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ.
2023-12-02

Ардчилсан залуучуудын холбоо ерөнхийлөгчөө сонгоно

Ардчилсан Залуучуудын Холбоо 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр ээлжит хурлаа зарлажээ. Тус хурлаар Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөө сонгох юм.
2023-12-02

ТАНИЛЦ: Чуулганы хуралдааныг хамгийн их ТАСАЛДАГ гишүүд

УИХ-ын хаврын чуулганы үеэр Их хурлын дарга Г.Занданшатар гишүүдэд хандаж Гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээг ил тод болгохыг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт үүрэг болгосон.  Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураахад 10 гаруйхан гишүүн чуулганы танхимд үлдсэн үзэгдэл гардаг боллоо. Тиймээс гишүүд хуралдаандаа биечлэн сууж байх ёстой. Ёс зүй, сахилга хариуцлагатай байж, нийгэмд үлгэр дуурайлал болох хэрэгтэй" хэмээн онцолсон. Үүнээс хойш гишүүдийн ирц нэг үеэ бодвол сайжирсан ч хуралдааныг тасалдаг байдал мэр сэр гарсаар байна. Иймд бид энэ удаагийн намрын чуулганы хуралдаанд хамгийн их тасалсан гишүүдийг танилцуулъя.
2023-12-01

Ш.Адьшаа: Өвөлжилт хүндрэхээс өмнө малаа төхөөрсөн олон малчид байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өвөлжилттэй холбоотой цаг үеийн мэдээллийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд санал бодлоо солилцлоо.
2023-12-01

Б.Баттөмөр: Монгол малын махыг “өвчтэй” гэсэн ангилалд оруулсан нь махны экспортод сөрөг нөлөө үзүүлдэг

Б.Баттөмөр гишүүн "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг том зургаар харж, төлөвлөх ёстой.  Дэлхийн дулааралтай холбогдуулан хөв цөөрмийг төвийн бүсэд байгуулах, шаардлагатай бол усан цахилгаан станц барих хэрэгтэй. Мөн малыг эрүүлжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Монгол малын махыг “өвчтэй” гэсэн ангилалд оруулчихсан байдаг нь махны экспортод сөрөг нөлөө үзүүлдэг" гээд эрчим хүч, дулааны үнэ нэмэгдсэн эсэхийг лавлахад, импортын эрчим хүчний тариф нэмэгдсэн нь үнэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулаад цахилгаан болон усан цахилгаан станцууд, өргөтгөлүүдийг барих төлөвлөгөө, явцыг танилцууллаа.
2023-12-01

Д.Амарбаясгалан: Засгийн газар хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига гэж үзэж байна

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаан боллоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, Засгийн газар хүний эрхийн хамгийн том зөрчил бол “Авлига” гэж үзэж, 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.
2023-12-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2023 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо эхэллээ.
2023-12-01

Орон нутагт ажиллах төрийн албан хаагчдын цалинг 20-80 хувиар нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, УИХ дахь МАН-ын бүлэг хамтран “Хот хөдөөгийн хөгжил 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
2023-12-01