С.Бямбацогт: Би төрөөс 281 тэрбум төгрөг “Завшаагүй”
УИХ-ын гишүүн, ЗТХ-ын сайд С.Бямбацогт эрх мэдлээ ашиглаж, улсаас 281 тэрбум төгрөг завшсан гэх баримтыг Мөрч.мн сайтын сэтгүүлчид өнөөдөр АТГ, УЕП-д хүргүүлсэн. Тэгвэл эл асуудалд С.Бямбацогт сайд тайлбар, мэдээлэл өглөө.
2023-04-24
ЭМГЭНЭЛ: Цэрэнгийн ЦЭДЭН
Бидний хайрт аав, халамжит өвөө, хүндэт ах, Монгол Улсын геологи хайгуул, геохимийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад геологич Цэрэнгийн Цэдэн 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр таалал төгслөө.
2023-04-20
"Малчдад буруу байхгүй ээ"
Халуунд халж, хүйтэнд хөрч малаа өсгөн үржүүлж бидний хоол хүнсний хэрэгцээг хангаж, нүүдэлчин соёл, уламжлалаа хадгалж яваа малчид хөдөлмөрөө, малаас гарах бүтээгдэхүүнээ, малаа үнэлэх нь зөв.
2023-04-19
Ирэх сарын эхээр ихэнх нутагт хүйтэн байх нь
Ирэх сарынцаг уурын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Тус байгууллагаас мэдээлснээр сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй гэнэ. Ялангуяа төв болон зүүн аймгуудын нутгаар эрс хүйтрэх магадлал өндөр юм байна. Сарын дундаас хойш цаг агаар үе үе муудаж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг бүсэд цас орж, шуурах бөгөөд салхины хүч секундэд 16-18, зарим үед 20-24 метрт хүрч ширүүсэх гэнэ. Цаг уурын урьдчилсан төлөвийг бүсээр нь ангилбал говь талын нутгуудад олон жилийн дунджаас дулаан байх нь. Хур тунадас Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим байх төлөв гарчээ.
2023-03-28
ВИДЕО МЭДЭЭ🎥Ж.Амарсанаа: Хан Хөхийн нурууны Хушин ойг хүмүүс сүйтгэж дуусгасан
Монгол орны ой Сибирийн их тайгын хамгийн урд зах буюу экологийн хувьд эмзэг хэв шинжид хамаарч, төв Азийн тэгш өндөрлөгтэй залгаа заагт оршдог тул хөнөөлт шавж, түймэр, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий. Мөн өвөл, зундаа 30-40 хэмд хэлбэлздэг, байгалийн хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлэн ургадаг онцлогтой юм.
2023-03-27