Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Mining.mn сайт Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2023-10-17

ТАНИЛЦ: "Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

"Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдгүүдийг тодруулах "Хангарьд" ёслолын үйл ажиллагаа амжилттай боллоо. Кино наадамд 14 уран бүтээлээс шилдгийн шилдэг 12 номинацийг тодруулжээ.
2023-10-17

Монголын энхийг сахиулагчид МИАТ-ТӨХК-ийн агаарын хөлгөөр Өмнөд Суданыг зорилоо

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн В767 агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн хүргэхээр 2023 оны 10-р сарын 16-ны өдрийн 20:30 цагаас Чингис Хаан ОУНБ-аас хөөрлөө.
2023-10-17

“Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган” Бээжин хотноо болно

Монголын барилгын материалын импортын 63 хувийг БНХАУ-аас бүрдүүлж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэл төслийн 80 орчим хувийг хятадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
2023-10-17

ПАРИСЫН ОЛИМПЫГ 100,000 ТӨГРӨГӨӨР ҮЗЭЭРЭЙ

Олон зууны түүх, архитектурын гайхамшиг болсон үзэсгэлэнт Парис хотын зуны үдэш Сена мөрний эргээр зугаалж, алдарт Луврын музейд зочилж, Эйфелийн цамхгийг хэрхэн гэрэлтэхийг хармаар байна уу? Мөн та Парис хотноо зохиогдох хүн төрөлхтний хүсэн хүлээсэн олимпын наадмыг үзэж, эх орныхоо төрийн далбааг олимпын тэнгэрт мандаж буй гайхалтай түүхэн мөчийн гэрч болохыг хүсэж байна уу? Тэгвэл энэ боломжийг ХААН Банк танд олгож, харилцагчдаа Парис хотод хүргэх хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж байна.
2023-10-17

Тэтгэвэр авагчдын тоо 500 000 руу дөхжээ

Өндөр настны тэтгэврийг 384 043, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 66 628, цэргийн тэтгэврийг 21 237, тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 20 431 хүн авч байгаа мэдээллийг ҮСХ-ноос өглөө. 
2023-10-17

Татварын орлогоос 15.8 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.7 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь 5.1 их наяд төгрөгөөр буюу 40.7 хувиар өссөнийг харуулж байна.
2023-10-17

Орон сууцны үнэ 9.3 хувиар өсжээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар өссөн байна.
2023-10-17

Баррель газрын тосны ханш 90 ам.доллартой тэнцэв 

Гаазын зурваст юу болох нь тодорхойгүй байгаа, нөхцөл байдал цаашид улам хурцдаж магадгүй гэх болгоомжлолоос шалтгаалж газрын тосны ханш өсөөд байна. Өнгөрсөн баасан гарагт бараг зургаан хувиар дээшлэн баррель нь 91 ам.долларт хүрсэн нефтийн ханш өчигдөр тогтвортой байв. Палестины ХАМАС бүлэглэл Израил руу довтолсон нь зах зээлд нөлөөлж байгааг бид мэдээлсэн билээ. 
2023-10-17

Хүн амын тоо ирэх сард 3.5 саяд хүрэх нь 

Манай улсын хүн амын тоо энэ сарын 14-нд 3.5 саяд хүрсэн тухай иргэд цахим орчинд бичиж байв. Урд хөршийн цахим мэдээллийн хэрэгслүүдэд ийнхүү мэдээлснийг иргэд уламжилсан юм. Гэтэл хүн амын тоо хараахан дээрх хэмжээнд хүрээгүй гэнэ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн мэдээлснээр Монгол Улсын хүн ам өнгөрсөн сарын эцэст 3 493 660 болжээ. Улмаар ирэх сард 3.5 саяд хүрэх төлөвтэйг тэр бээр дурдсан байна. Манайд сард 5400 хүүхэд төрж, 1400 хүн нас барж байгаа гэсэн тооцоололд үндэслэн дээрх хугацааг тогтоосон гэнэ. Ташрамд дурдахад, тус хорооноос гаргасан хүн амын хэтийн төлөвийн тооцооллоор бол манай улс 2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох нь. Тэгвэл 2045 онд хүн амын тоо таван саяд хүрэх төлөвтэй юм байна. 
2023-10-17

ХААН Банкны хамт олон энэ жил Сэлбэ голын эхэнд 10 га талбайг ойжуулна

Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, цэвэр агаар, эрүүл, ногоон орчныг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “ХААН Банкны ой” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж, энэ хугацаанд Монгол орон даяар нийт 31 мянга гаруй мод тариад  байна.
2023-10-16

Улаанбаатар-Дархан чиглэлийн зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлана

Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд аравдугаар сарын 17-21-ний өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарлалт хийнэ.
2023-10-16

“Дэлхийн хуримтлалын аян 2023” нээлтээ хийлээ

Одоогоос 100-аад жилийн өмнө 1924 оны 10-р сарын 31-ний өдрөөс хойш “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол Улс 2017 оноос хойш нэгдэн орсон юм. Олон нийтэд хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкууд өргөн цар хүрээтэй хамтран тэмдэглэж ирсэн уламжлалтай.
2023-10-16

“Зөөвч-Овоо” ордоос Монголын тал хувь эзэмшихгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын хүрээнд “Зөөвч-Овоо” ордыг хэрхэн эргэлтэд оруулах асуудлаар хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар хэлэлцсэн байна.
2023-10-16

Ульхан боомт чиглэлийн зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Дорнод аймаг Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил үргэлжилж байна. Замын чиг сэргээх, ухмал, далан, түр зам барих, карьерын хайгуул хийх зэрэг зам, барилгын ажил хийж байгаа юм.
2023-10-16

Дэлхийн хуримтлалын өдрийг 1924 оноос тэмдэглэж иржээ

Монголбанкнаас иргэд олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд "Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улсад тэмдэглэхэд жил бүр оролцож байна. 
2023-10-16

Банкны салбарын зээлийн үлдэгдэл 25.3 их наяд төгрөгт хүрчээ

Санхүүгийн тогтвортой байдлын есдүгээр сарын тайлангаас харахад Банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 их наяд төгрөгөөр өсжээ.
2023-10-16

ЮнионПэй картаа уншуулаад хосоороо Universal-руу аялаарай

Амьдралд  дурсамж нэмэх гайхалтай аяллын тань үнэнч анд ЮнионПэй картаа уншуулаад хосоороо “Бээжин хот-Universal Studio” -руу аялах эрхийн эзэн болоорой.
2023-10-16