Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг 14 кино энэ өдрүүдэд үзэгч олны хүртээл болж байна.
"Улаанбаатар" Олон улсын кино наадмын шилдгүүдийг тодруулах "Хангарьд" ёслолын үйл ажиллагаа өчигдөр амжилттай боллоо. Кино наадамд 14 киноноос сонгож, шилдгийн шилдэг 12 номинацийг тодруулжээ.
"Шилдэг зураглаач"-аар "Бавгай болох сон" киноны Д.Давааням
"Шилдэг нүүр хувиргагч"-аар "Наймаа" киноны Э.Оюун-Эрдэнэ
"Шилдэг дууны найруулагч"-аар "Алдагдсан өдрүүд" киноны О.Цэлмэд
"Шилдэг эмэгтэй гол дүр " "Хүний ээж" киногоор А.Ганчимэг
"Шилдэг эрэгтэй гол дүр" "Намаг" киноны Ш.Доржсүрэн
"Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийг "Хүний ээж" киноны П.Дэлгэрбаяр
"Шилдэг эмэгтэй туслах дүр" "Шар гэгээ" киноны Л.Жижжалам
"Шилдэг эвлүүлэгч" "Баавгай болох сон" киноны Александра Штраусс
"Шилдэг хөгжмийн зохиолч" "Шар гэгээ" киноны Б.Санчир
"Шилдэг зураач" "Намаг" киноны Ц.Хүрэлбаатар
"Шилдэг зохиол"-ын эзнээр "Шар гэгээ" киноны Ш.Гүрбазар, Б.Батдэлгэр нар
"Шилдэг найруулагч"-аар "Баавгай болох сон" киноны П.Золжаргал нар тус тус тодорлоо.