Хэнтийн талд хадсан дуу
“Нямбуугийн Нямдорж! Энэ гайхамшигт найрагчийг би нийгэм журмын буюу социализмын гэх үеийн уран зохиолын тэнгэрт гийсэн нэгэн хурц гэрэлт од гэж боддог билээ. Нямдоржтой би сайхан нөхөрлөж явсан. Энэ нөхөрлөл удаан биш ч зузаан байсан юм. Номхон тэмээ ноолоход амар гэдэг. Нямдорж маань тэр үеийн үзэл сурталд мөн ч их ноолуулсан даа. Эдгээр шүлгээс түүний маань “үнэр” тэр чигээрээ ханхалж байнам. Өөрөөр хэлбэл, том яруу найрагч бол томоороо л байдаг ажээ” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким түүний “Монгол” шүлгийн түүвэрт бичжээ.
2024-05-10
Шведэд болох уулзалтад Г.Мэнд-Ооёо, М.Уянсүх, Б.Баясгалан нар оролцоно
Монгол, Швед улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй аж. Үүний хүрээнд Шведийн Хаант Улс дахь Монголын ЭСЯ, Соёл, яруу найргийн академиас энэ сарын 17, 18-нд Стокхолм, Мальмо хотод зохиолч, уншигчдын “Хаврын урь” уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ
2024-03-15
"Алтан өд”-д өрсөлдүүлэх бүтээлүүдийг хүлээн авч эхэллээ
Утга зохиолын оны шилдэг бүтээлийг тодруулах “Алтан өд” наадмын энэ жилийн шалгаруулалтыг Монголын зохиолчдын эвлэлээс зарлалаа. Шалгаруулалтад 2023 онд уншигчдын хүртээл болсон утга зохиолын бүтээлүүдийг нийт есөн төрөлд өрсөлдүүлэх нь. Тухайлбал, яруу найраг, хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл буюу романы төрөлтэй. Мөн хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл буюу өгүүллэг, туурь, тууж, баримтат, хүүхдийн, шог хошин, зөгнөлт, жүжиг, киноны зохиолын төрөлд бүтээлээ ирүүлж болох нь. Түүнчлэн утга зохиолын орчуулга болон шүүмж, судлалын шилдэг бүтээлийг шалгаруулах аж. Эдгээрээс гадна хүний эрхийг дээдэлсэн, жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг эсэргүүцэх, халахад чиглэсэн, хүний язгуур эрхийг олон нийтэд сурталчилсан нэг бүтээлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс тусгай шагнал гардуулахаар болжээ.
2023-12-15
М.УРТНАСАН: Морин хуурч болж өвөөгийнхөө хүслийг биелүүлсэн
Америкт ажиллаж, амьдардаг морин хуурч М.Уртнасантай ярилцлаа. Тэрбээр хөгжмийн сургалтын “Хуурчийнхан” төвийн АНУ дахь салбарын тэргүүн юм. Мөн тэнд морин хуурын фестиваль зохион байгуулдаг залуусын нэг. Морин хуурын чуулгын хөгжимчнөөр ажиллаж байсан, 2006 оноос АНУ-д суурьшиж, гэр бүлтэй болсон, хоёр хүүгийн аав түүнтэй ийнхүү хөөрөлдлөө.
2023-10-04
Төгөлдөр хуурч доктор
Доктор Э.Мөнхшүр “Эрдмийн зэрэг хамгаалчихлаа, боллоо” гээд бүхнийг орхисонгүй. Нэгэнтээ “Монгол хөгжим судалж өөрийгөө, өөрсдийгөө таних гэсэн юм” хэмээж байсанчлан хөгжмөө судалсаар л буй аж. Тэрбээр эдүгээ мөн Б.Шаравын хөгжим судлалаар мэргэшиж буй удирдаач, хормейстер, Корнеллийн их сургуулийн багш Жосеф Леранжистай хамтарч Монгол, Америкийн хөгжмийн уран бүтээлчдийн хамтарсан “Уужим талын аялгуу” төсөл хэрэгжүүлэхээр зорьжээ. Үүнийг урт хугацаанд, тогтвортой үргэлжлүүлэх бөгөөд тодорхой үе шатуудтай байх аж.
2023-07-24
"Алтан өд 2022" наадмын шилдгүүдийг тодрууллаа
МЗЭ-ийн Удирдах зөвлөл 2023 оны нэгдүгээр сарын 28-нд хуралдаж, Үндэсний төвүүдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцээд, "Алтан өд 2022" шагналыг дараах бүтээлд олгохоор шийдвэрлэлээ.
2023-02-03
"Утгын чимэг” наадмыг ирэх сард зохионо
МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг 2022” наадмын эхний шатанд ирсэн 80 өгүүллэгийг Удирдах Зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгаруулжээ. Шилдэг 10-т дараах өгүүллэгүүд багтжээ.
2022-12-28