“Ibiza” хөгжмийн фестивалийг энэ сарын 21-нд Монгол шилтгээнд зохион байгуулахаар болжээ. Их хотын соёлтой залуусын эрх чөлөөний бэлгэдэл болгон 10 дахь жилдээ хийх “Ibiza” хөгжмийн фестивалийн энэ удаагийн бүрэлдэхүүнд “Татар” хамтлаг, дуучин Seryoja буюу Ц.Мөнхбаяр, реппер Roockie (У.Мөнхбагана), Б.Арманзэрэг уран бүтээлч багтжээ. Түүнчлэн урилгаар Дубайн алдарт дижей Magistro ирэх юм байна.
Уг хөгжмийн фестивалийг олон улсын жишгээр өдрийн цагаар нээж, дэлхийн залуучуудын эрх чөлөөний арал гэгддэг “Ibiza”-д буй мэт мэдрэмж төрүүлэхийг зохион байгуулагчид эрмэлзжээ. Түүнчлэн уг фестивальд очсоноор амьд, электро, R&B чиглэлийн хөгжмийн хэмнэлд доргиж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой юм байна.
Бэлтгэсэн У.Сүрэн