Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” уриан дор Монгол Улсыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Хотын дарга Х.Нямбаатар “Go Mongolia” төслийн хүрээнд жил болгоны есдүгээр сард “Улаанбаатарт дэлхийн одод” хэмээх фестивалийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Анхны фестивалиар БНСУ-ын алдарт дуучин, бүжигчин, жүжигчин, ая зохиогч Rain буюу Жун Жи Хун тэргүүтэй хамтлаг, дуучид ирнэ” гэв.
Тоглолтыг ирэх сарын 15-нд “Буянт- Ухаа” нисэх онгоцны буудлын арын талбайд зохион байгуулахаар товложээ. Уг тоглолтыг “Evandis” энтертайнментынхан зохион байгуулж буй юм.
Сонирхуулахад, Жун Жи Хун нь 16 настайдаа урлагт хөл тавьж, одоогоор долоон цомог, 28 гоцлол дуугаргаж, дэлхий даяар 20 гаруй удаа бие даасан тоглолтоо хийжээ. Хамгийн алдартай цомог нь “It`s raining”. Түүнийг монголчууд“Миний байшин” олон ангит киноны гол дүрээр нь мэднэ. Тэрбээр цэргийн алба хааж ирээд үзэсгэлэнт жүжигчин Ким Тэ Хитэй 2017 онд гэрлэж, хоёр охинтой болжээ.