1. Home alone- Найруулагч Крус Коламбусын найруулсан "Гэртээ ганцаараа" кино нь 1990 оноос хойш 25 жил тасралтгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг шинэ жилийн сэдэвтэй кино байсаар ирсэн. Жирийн нэг хүүгийн амьдралаас хүмүүсийн мөн чанар, гэр бүлийн харилцааг харуулсан дэлгэцийн шилдэг бүтээл юм.
2. Bridget Jones’s diary- Бид энэ кинонд хайртай. Жил бүрийн жилийн шөнө гэртээ хөнжилдөө хэвтээд халуун шоколад уунгаа өдрийн тэмдэглэлээ бичдэг туулайн хэлбэртэй шаахайтай охины тухай кино хүн бүхэнд шинэ жил болох гэж буйг сануулсаар ирсэн.
3. A Christmas’s carol- Шинэ жилийн баярын заавал үзэх ёстой өөр нэг кино бол яахын аргагүй Чарльз Диккенсын зохиолоос сэдэвлэн бүтээсэн гол дүрд нь Жим Кэррей дуу оруулсан "A Christmas`s carol" бүтээл юм. Ноён Скружийн зул сарын адал явдалын тухай харуулах энэ кино нь маш олон сургамжыг хүүхэд багачуудад өгдөг.
4. Charlie and the Chocolate factory- Тим Бартоны найруулсан уг кино нь тэр чигтээ гайхамшиг гэж хэлж болно. Киноны үйл явдал, жүжигчид, дүрслэл, уран зөгнөл үлгэрийн орноор аялуулдаг.
5. Harry Potter and the Philosopher`s stone- Хэдий зул сарын баяр шинэ жилтэй холбоогүй ч гэсэн Хогвардын сургуулийн танхим, амттан, ид шид бүгд л шинэ жилийн баярыг санагдуулдаг. Зулсарын баяр өөрөө ид шидийн юм шиг байдаг учраас хүүхэд болгон л Харритай хамт баярлах дуртай.
6. Sleepless in Seatle- 1993 оноос хойш хүн бүрийн хайртай кино байсаар ирсэн. Гэр бүлээрээ тухлан суугаад Мег Райн болон түүний хүүд тохиолдох зул сарын адал явдлын тухай үзэх нь шинэ жилийн баярын бас нэг гайхамшиг юм.
7. Ирония судьбы- 1975 онд бүтээсэн хэдий ч жил болгоны баяраар дэлгэцнээ гардаг сэтгэлд хоногшсон бүх насныханы хайртай кино билээ. Хичнээн олон үзсэн ч хэзээ ч уйддаггүй киногоо шинэ жилийн үдэш үзээрэй.
8. How the Grinch stole Christmas- Муухай ааштай, царай муутай, зул сарыг үзэн яддаг Гринч баярыг бусниулсан тухай киног үзэгчид олон жил таашаасаар ирсэн. Зул сарын баяр гэхээр нүдэнд харагддаг дүрүүдийн нэг Жим Кэрригийн бүтээсэн Гринчийн дүр ногоон үслэг муухай амьтан ч гэлээ дэлхийн хүмүүс түүнд хайртай байдаг.
9. While you sleeping- Өнгөрсөн жилд үзсэн ч энэ жил дахиад л үзмээр санагддаг хайрын тухай сайхан түүх өгүүлсэн кино. Хүйтэн өвлийн тухай гарах ч яагаад ч юм халуун дулааныг үзэгчдэдээ 20 жил мэдрүүлж байгаа бүтээл юм.
10. The Family man- Гэр бүлийн үнэт зүйлсийн талаар энгийн америк гэр бүлийн тухай харуулснаар хүн бүхний сэтгэлд хоногшиж үлдсэн.