Монголбанк, Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч О.Чулуунбат агсны нэрэмжит “Mongolia cup-2017” олон улсын тэмцээн өнөөдөр Улаанбаатарт эхэлнэ. Тус тэмцээний хүрээнд Дэлхийн ширээний теннисний холбооны тэргүүн, алдарт дасгалжуулагч Шү Шаофа манай улсад уржигдар ирлээ.
Тэрбээр “Mongolia cup-2017”-гийн бэлтгэлтэй танилцахын сацуу МШТХ-нд 80 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл, материал хандивлажээ. Ширээний теннисний “Xushaofa” брэндийг үүсгэн байгуулсан тэрбээр маргааш нутаг буцах юм.