Бодибилдинг, фитнесийн “Ирээдүйн мистер-2017” тэмцээн “Corporate”-д боллоо. УАШТ-ий медальт тамирчдыг оролцуулдаггүйгээрээ онцлог 21 дэх удаагийн тус тэмцээнд 45 багийн 142 тамирчин өрсөлдөв.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д Н.Хүрэлбат (Голден жим), 70 кг-д А.Баатар (Гранд жим), 75 кг-д Б.Алтанбагана (Голден жим), +75 кг-д Г.Энхтүвшин (Перфект), фитнес ангилалд Ж.Баянмөнх (Голден жим), спорт моделийнход А.Гантулга (Олимпус) нар түрүүлжээ.
Харин эмэгтэйчүүдийн модель ангиллын -165 см-т Б.Даваажав (Перфект), +165 см-т Б.Мөнхзул (Протим фитнес) нар алтан медаль хүртэв. Сонирхуулахад, “Ирээдүйн мистер”-ийг 1996 оноос хойш зохион байгуулж буй юм.