Дэлхийн хамгийн алдартай уралдаануудын нэг болох “Charles town”-д Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн “Candy for Sharon” нэртэй хүлэг түрүүлж, торгон жолоо өргүүллээ.
Тэрбээр “Denes of course” хэмээх хурдан азарганы төл эл ажнайг шүдлэн насанд нь худалдан авчээ. “Candy for Sharon”-ны уяа сойлгыг Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Г.Баттулга уяач Денвер хотод тааруулдаг юм байна.
Сонирхуулахад, Тод манлай уяач Д.Ганбаатарын “Монгол Бямбаа” хүлэг 2015 онд дэлхийн аварга шалгаруулах “Breeders’ Cup” уралдаанд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан билээ.