Мэргэжлийн сүмогийн макүшита зиндаанд барилддаг Монголын бөх Рюүонами хэмээх Б.Баттөгс зодог тайллаа. Өдгөө 30 настай тэрбээр өнгөрсөн Хаврын тэмцээнд хоёр ялж, таван удаа өвдөг шороодсон юм. Б.Баттөгс их аварга Д.Дагвадоржийн урилгаар 2003 онд Японы Мэйтокү дунд сургуульд элсэн, 2010 оноос Тацүнами дэвжээнд барилдаж, сүмочийн гараагаа эхэлсэн юм.
Улмаар тэр жилээ жонокүчи, жонидан зиндаанд түрүүлсэн аж. Тэрбээр 2011 оноос өнөөг хүртэл макүшита зиндаанд зодоглож байсан юм. Б.Баттөгс мэргэжлийн сүмод 156 ялж, 129 удаа унажээ.