Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тоглолт Хэнтий аймгийн Дадал суманд үргэлжилж байна. Гавьяат тамирчин Т.Батчимэг, Их мастер Ч.Батчулуун тэргүүтэй 24 тамирчин оюун ухаанаа сорьж буй тус тэмцээнийг таван өргийн дараах байдлаар эмэгтэйчүүдийн ангилалд залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хан Алтай” клубийн тамирчин, олон улсын мастер Ү.Үүрийнтуяа тэргүүлж байна.
Тэрбээр өчигдөр 2016 оны улсын аварга, Их мастер Т.Батчимэгийг хожлоо. Харин эрэгтэйчүүдийнхэд Ц.Батчулуун тэргүүлж, Г.Мөнхгал, Д.Батсүрэн нар удаалж байна. УАШТ энэ сарын 26-нд өндөрлөж, аваргуудаа тодруулна.