Жүдо бөхийн “Баку-2016” Их дуулга тэмцээн Азербайжан улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас зургаан тамирчин зодоглож буйгаас алт, хүрэл медаль тус бүр нэгийг хүртээд байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзсэн “Женко” клубийн бөх, ОУХМ Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөн, удаах даваануудад Украины А.Комула, Азербайжаны Т.Валиев , олимпын алт, хүрэл медальт, Гүржийн Лаша Шавдатуашвили нарыг ялж, шигшээд шалгарсан. Улмаар аваргын төлөөх барилдаанд олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Рики Накаяаг вазари үнэлгээгээр ялж, түрүүлэв. Тэрбээр гран при тэмцээнд анх удаа түрүүлж байгаа нь энэ.
Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д өрсөлдсөн ОУХМ О.Ууганбаатар хүрэл медалиар энгэрээ мялаав. Өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 78 кг-д Ц.Наранжаргал нар барилдаж байна.