Бодибилдинг фитнессийн “Arnold classic international 2017” олон улсын тэмцээн энэ сарын 1-4-нд АНУ-ын Колумбус хотод болов. 28 дахь удаагийн тус тэмцээнд 80 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монголын мистер, ОУХМ Г.Дорж алтан медаль хүртэж, Америкийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр ийнхүү Олон улсын бодибилдинг фитнессийн холбооны чансаагаар хоёрт эрэмбэлэгддэг тус тэмцээнд түрүүлсэн Монголын анхны тамирчин болов.