Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулсан ахмадын нээлттэй тэмцээн энэ сарын 19-нд Мишээл экспод байрлах "Биг боулинг" төвд боллоо. МБСХ-ны энэ оны анхны төдийгүй Цагаан сарын баярт зориулснаараа онцлог тус тэмцээний эрэгтэйчүүдийн 40-47 насны ангилалд Ш.Баатар, В.Энхбат, Д.Чулуунбаатар нар медальт байрт шалгарсан бол 48-аас дээш насныхад С.Батзориг тэргүүлж, Ю.Ганболд, Ц.Батжаргал нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав.
Эмэгтэйчүүдийн 40-өөс дээш насны ангилалд Дорждэрэм түрүүлж, С.Хандаа, П.Уранчимэг нар медалийн тавцанд зогсов. Харин хосын төрөлд Ш.Баатар, Ц.Лхасүрэн нар аварга болж, Д.Чулуунбаатар, Н.Ганболд болон Г.Сундуйжав, В.Энхбат нар бусдыгаа манлайлсан.