Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.
Эрэгтэйчүүдийн 86 кг-д зодоглосон ОУХМ Н.Золбоо шигшээд М.Лхагвагэрэлийг ялж, түрүүллээ. Эл жинд хүрэл медалийг улсын начин Б.Чимэдвандан, аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар хүртлээ.