Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.
Эмэгтэйчүүдийн 53 кг-д зодоглож буй ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг шигшээд ОУХМ Г.Отгонжаргалыг 7:4-өөр ялж, түрүүллээ.
Ийнхүү Д.Отгонцэцэг УАШТ-ээс долоо дахь түрүүгээ хүртэв.
Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг ялсан юм.