Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.
Эмэгтэйчүүдийн 58 кг-д зодоглож буй ДАШТ-ий алт, мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэд бүх өрсөлдөгчөө ялж, түрүүллээ.
58 кг-д нийт таван бөх өрсөлдсөн тул тойргоор барилдуулсан юм.
ДАШТ-ий 60 кг-д хоёр удаа финалдсан С.Цэрэнчимэд өнгөрсөн жилийн УАШТ-ээс хойш жин уруудан, 58 кг-д барилдаж буй.