Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.
Иван Ярыгины нэрэмжит Алтан гран прид Японы домогт бөх, олимпийн дөрвөн удаагийн аварга Каори Ичог ялсан П.Орхон жин өгсөн 63 кг-д барилдаж, шигшээд шалгараад буй. Тэрбээр аваргын төлөө дэлхийн хошой аварга С.Батцэцэгтэй барилдана.
П.Орхоныг түүний найз залуу Н.Лхамгармаа дасгалжуулж байна.
Өчигдөр Н.Лхамгармаа эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Батмагнайг ялж, түрүүлсэн.
Тэд хоёулаа “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэлээ базаадаг.