Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.
Эрэгтэйчүүдийн 61 кг-д зодоглож буй ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир ОУХМ Э.Нэмэхбаярыг 4:2-оор ялж, хагас шигшээд шалгарлаа.