Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.
Эрэгтэйчүүдийн 125 кг-д зодоглож буй ОУХМ Я.Алтантулга “Алдар” спорт хорооны тамирчин, улсын арслан Р.Пүрэвдагвыг цэвэр яллаа.
Тэрбээр 2010 оны улсын аваргад 96 кг-д түрүүлж байсан юм.