Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдөж буй Армийн дэлхийн аварга Н.Лхамгармаа аваргын төлөөх барилдаанд Б.Батмагнайг ялж, түрүүллээ. Тэрбээр ийнхүү УАШТ-ээс анхны түрүүгээ хүртэв.
Тэд хоёулаа “Алдар” спорт хороонд дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэлээ базаадаг, бие биенийхээ барилдааныг сайн мэддэг болохоор тун өрсөлдөөнтэй барилдаан болов.
Н.Лхамгармаа алдарт К.Ичог ялж, монгол түмнээ баясгасан П.Орхоны найз залуу гэдгийг спорт сонирхогчид андахгүй.