Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдөж буй ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин хүрэл медалийн төлөөх барилдаанд “Хилчин” спорт хорооны тамирчин Бат-Эрдэнийг цэвэр яллаа.
Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Б.Батмагнайд дийлдсэн юм. Мөн өнгөрсөн жил ч бас түүнд ялагдан, УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.