Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглож буй С.Батболд Занабазарыг ялж, аваргаллаа. Тэрбээр ийнхүү УАШТ-д хоёр жил дараалан түрүүлж байгаа нь энэ.