Монгол Улсын гавьяат тамирчин Бадамгаравын Гангаамаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 09.57 минутад Винсон Массиф оргилд амжилттай гарлаа.
Тэрбээр ийнхүү дэлхийн долоон ноён оргилд гарсан Монголын анхны уулчин болов. Уулчин бүхэн дэлхийн долоон ноён оргилд гарч, эх орныхоо далбааг мандуулахыг мөрөөддөг. Б.Гангаамаа ч бас ийм л мөрөөдөлтэй байсан.
Харин өнөөдөр түүний мөрөөдөл ийнхүү биелэв.
Б.Гангаамаа дэлхийн долоон ноён оргилд гарлаа.
-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
-2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4884 м)
-2016 нд Антарктид Винсон массив ноён оргил / 4897 м/