Саяхан болсон шатрын сурагчдын ДАШТ-ий долоо хүртэлх насны ангилалд Н.Содбилэгт түрүүлж, дэлхийн аварга болсон билээ.
Улсын тэргүүний, үндэсний лаборатори 33 дугаар сургуулийн сурагч, “Уран бэр” шатрын клубын тамирчин тэрбээр оны шилдэг өсвөрийн шатарчнаар тодров. Шагналыг нь Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр гардуулан өгч, баяр хүргэлээ.
Сонирхуулахад, Н.Содбилэгт өнгөрсөн долдугаар сард болсон өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.