Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар өнөөдөр шагналын хур буулгаж, спортын сэтгүүлчдийг "Алтан од" тэмдгээр шагналаа.
Шагнал гардуулах ёслолд Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц, Санхүү удирдлагын хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Х.Бакытжан нар оролцов.
Спортын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулж, биеийн тамир спортыг дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн манай сайтын сэтгүүлч Б.Буяндалайг "Алтан од" тэмдгээр шагнав.
2014 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн манай Б.Буяндалай өнгөрсөн жил Монголын үндэсний олимпийн хорооны "Алтан медаль"-иар шагнуулж, "Таван цагариг" сонины оны шилдэг сэтгүүлчээр шалгарсан юм.
Мөн өнөөдөр “Eagle news” телевизийн сэтгүүлч Б.Онон, зураглаач С.Батболд, “News.mn” агентлагийн сэтгүүлч Б.Бадамгарав, Ч.Болорчулуун, БТСГ-ын хэвлэлийн төлөөлөгч А.Түмэнбаяр, “Ардын эрх” сонины сэтгүүлч Д.Жавхлан, “MNB” телевизийн сэтгүүлч Д.Батжаргал, спортын найруулагч М.Найдансүрэн, “MNB” радиогийн сэтгүүлч О.Баянмөнх, “HD Mongol” телевизийн сэтгүүлч Э.Энхбаяр, сагсан бөмбөг тайлбарлагч Г.Идэр-Ууган, zaluu.com сайтын сэтгүүлч Ч.Амартүвшин нар "Алтан од" тэмдгээр энгэрээ мялаалаа.