ШШГЕГ-ын "Сүлд" биеийн тамир спортын хорооны Соёл олон нийт, биеийн тамирын асуудал хариуцсан ажилтан, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд хурандаа Б.Цэвээндаш дэлхийн дээвэр гэгддэг цаст Гималайн ноён оргилд гарч, эх орныхоо төрийн далбааг мандуулсан билээ.
Тэрбээр эл амжилтаараа "Алтан хараацай"-н эзнээр тодорлоо. Энэхүү шагнал нь спорт сонирхогч мастеруудын холбооны тэргүүн дээд шагнал юм.
Сонирхуулахад, Монголын үндэсний сурын холбооноос "Сүлд" биеийн тамир спортын хороог XVII жарны бичин жилийн "Шилдэг байгууллага"-аар шалгаруулжээ.