Чөлөөт бөхийн мэргэжлийн лиг болох “Pro Wrestling League season 2” тэмцээнд Монгол Улсаас ДАШТ-ий хүрэл медаль, гавьяат тамирчин урилгаар оролцохоор боллоо.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Энэтхэгийн бөхийн нэгдсэн холбоо хамтран зохиох тус тэмцээнд оролцуулахаар Монголоос эрэгтэй найм, эмэгтэй зургаан бөхийн нэрийг явуулжээ.
Э.Бэхбаяр гавьяат Дели хотын багт Азербайжаны бөх, олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга Мария Стадник, олимпийн хүрэл медальт Сакши Малик, Пуни Бажранг, Сатаяварт Кадиан, Погат Сандеепа нартай зодоглоно.
Тэмцээнд оролцох баг тус бүр 18 халз тулаан хийнэ. Баг бүр эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг, эмэгтэй 48, 53, 58, 69 кг-ын жингийн нийт 9 бөхийн бүрэлдэхүүнтэй байна. Халз барилдаан бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр легионер бөх барилдуулж болох аж.
Барилдаан тус бүр 3 минутаар 3 үе үргэлжлэх төдийгүй дундаа 30 секундаар хоёр удаа завсарлага авах боломжтой аж.
2015 онд болсон “Pro Wrestling League season 1” тэмцээнд манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нар урилгаар зодоглосон юм.