Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксод хүч үзэж, АНУ-д амьдарч байгаа билээ.
Тэрбээр өнөөдөр эх орондоо ирлээ.
Мэргэжлийн дэвжээнд өөрийн гэсэн орон зайгаа аль хэдийнэ бий болгож "KING TUG" хочтой болоод амжсан Н.Төгсцогт гавьяат долоо дахь тулаандаа Германы боксчин Герман Марезыг ялсан.
Ийнхүү тэрбээр мэргэжлийн дэвжээнд бүх өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялж, босоо яваа юм.