Колумбын агаарын тээврийн "LaMia" компани Бразилын хөлбөмбөгийн баг "Шапекоэнсе"-гийн ослын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд 165 мянган ам.долларын нөхөн олговор олгох болсноо мэдэгдлээ. Энэ ослын үеэр "Шапекоэнсе"-гийн 23 хөлбөмбөгчин, спортын сэтгүүлч 22, онгоцны багийн есөн гишүүн болон бусад албаны хүмүүс өртөж, 71 хүн бурхан болсон билээ. Тэгвэл "LaMia" компанийн хуульч Нестор Хигагийн мэдээлснээр компани осолдсон хүмүүсийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгохоос татгалзахгүй гэнэ. Тус компанийн зүгээс нийт хохирогчдод 25 сая ам.долларын нөхөн олговор өгөх боломжтой юм.
Олон улсын нисэх онгоцны стандартад иймэрхүү осолд 25 сая доллар гэдэг бол хамгийн бага дүн гэнэ. "LaMia" компани 2014 оны есдүгээр сард байгуулагдсан юм. Уг ослын эцсийн шалтгааныг тодруулсан бөгөөд хүний буруутай үйл ажиллагаанаас буюу шатахуун хангалттай хүрэлцээгүйгээс осолдсон гэсэн юм.