Сагсан бөмбөгийн спорт сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээж буй том тэмцээн болох Үндэсний супер лигийн шинэ улирлын тов гарлаа. Шинэ улирлын тоглолт ирэх 2017 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлнэ.
Өнөөдөр багуудын эзэн, дасгалжуулагч, менежерүүд хуралдаж, ийм шийдэлд хүрчээ.
2017 оны шинэ улиралд одоогоор 10 баг өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байна.
Үүнд:
1.Альянс Тех Харцага /2015-16оны аварга/
2.SBL Хасын Хүлэгүүд /2015-16 оны дэд аварга/
3.Төв Ургац /2015-16 оны гутгаар байр/
4. Ирвэсүүд /2015-16 оны IV байр/
5. Дархан Гарьд /плэйофф/
6. Дундговь Мон-Алтиус Смарт
7.Архангай Алтан Дорнод Лидер
8.Их Өргөө Аравтууд
9.МБМ Шонхорууд
10. Этүгэн ИС
Үндэсний супер лигийн сугалаа 2017 оны 02 сарын 01-ны өдөр болно.