Шатрын сурагчдын ДАШТ энэ сарын 2-13-нд ОХУ-ын хотод болсон билээ. Монгол Улсаас 21 тамирчин өрсөлдсөн тус тэмцээний долоо хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Наранболдын Содбилэгт түрүүлж, дэлхийн аварга болсон.
Дэлхийн аварга Н.Содбилэгт тэргүүтэй Монголын тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Тэднийг Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Т.Сумъяа, гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар угтан авч, баяр хүргэлээ.