Хилчдийн хүүхэд хамгааллын чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланы дэмжлэгээр 40 хүүхдийн цэцэрлэг барих ажлыг Хилийн цэргийн 0198 дугаар ангид амжилттай зохион байгуулж өнөөдөр буюу энэ оны арвандүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ. Тус ажлыг Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Барилга орон сууцны албаны дарга, ахлах дэслэгч Ц.Азхүү ахлагчтай 14 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 09 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 13-ны хооронд барьж ашиглалтад оруулсан байна. Хилчдийн хүүхдийн сурч, боловсрох орчин нөхцөлийг сайжруулан, дэмжлэг үзүүлсэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд хилчид талархаж байна.