Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй дайчдын бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлж бататгах зорилгоор энэ сарын 11-ний өдөр “Тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор” 10 километрийн явган маршийг амжилттай зохион байгууллаа.
“Тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор” 10 километрийн явган маршийг төлөвлөгөөний дагуу хичээлийн 5 цэгээр зохион байгуулж явуулахын зэрэгцээ тактик, амьд гарах арга ухаан, химийн, эмнэлгийн бэлтгэл хичээлүүдийг хослуулан гүйцэтгүүлэв. Жижиг бүлгээр байлдааны үүрэг гүйцэтгэх болон эмнэлгийн анхан шатны тусламжийг зөв үзүүлэх арга ажиллагаанд хугацаат цэргийн алба хаагчдыг сурган дадлагажуулснаараа онцлогтой байлаа.
Ахлах дэслэгч Б.Батзаяа