МИАТ ТӨХК-ийн энэ оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн ОМ162 аяллын нислэг БНТУ-ын Истанбул олон улсын нисэх буудалд буух явцдаа аянгад цохиулсан хөлөгт зайлшгүй хийх ёстой техникийн үзлэг шалгалтыг хийжээ.
Үзлэг, шалгалтаар ямар нэгэн үл тохирол гараагүй бөгөөд тус агаарын хөлөг нислэг үйлдэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна гэсэн дүгнэлтийг инженер техникийн ажилтнууд гаргасан байна.
Иймд Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 аяллын нислэг Истанбул олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 09.00 цагт хөөрч, Улаанбаатар хотод 22.05 цагт буухаар төлөвлөж байна.
Зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлагын дагуу зайлшгүй хийх техникийн үзлэг, шалгалт хийж Та бүхний үнэт цаг, тав тухыг алдагдуулсанд МИАТ ТӨХК хүлцэл өчжээ.