БНХАУ эрүүл мэндийн салбартаа томоохон дэвшил гаргажээ. Үүний бодит жишээ нь Шанхай хот дахь Бичил хагалгааны инновацын төв юм. Тухайлбал, зургадугаар сарын 24 нд Хан жөү хотын эмч 5000 км-ын алсад байгаа Шинжианы иргэнд дээрх Бичил хагалгааны инновацын төвийн аппаратыг ашиглан элэг тайрах мэс засал хийсэн нь амжилттай болжээ. Үүнээс гадна Бичил хагалгааны инновацын төв улаан хоолойн, ясны, цусны, зүрхний мэс засал алсаас хийх аппарат, тоног төхөөрөмж зохион бүтээсэн. Ер тус төв нийт 500 гаруй бичил аппарат, тоног төхөөрөмж бүтээсэн бөгөөд тэдгээрийг Өмнөд Африкаас бусад газарт ашиглаж байна.