К.Роналду 2022 оны арванхоёрдугаар сард карьерынхаа хамгийн сонирхолтой, содон шийдвэрийг гаргаж, Саудын Арабыг зорьсон билээ. Мөнгөний хувьд түүний бүх зүйл сайхан (хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогч), спортын хувьд Криш талбай дээр гялалзаж буй бол хувийн амьдрал нь харин ямархуу байна вэ?
Мэдээж К.Роналду зугаа цэнгээнээс хол байсангүй. Тэрбээр хоёрдугаар сарын сүүлчээр найз Жэйк Полыгоо боксчин Т.Фьюритэй тулалдахыг нь очиж үзсэн. К.Роналду өглөөний бэлтгэлдээ яарч байсан учир тулааныг дуусгалгүй явсан ч М.Тайсонтой зургаа авхуулж амжжээ
Эр-Рияд хотод ирээд нэрт хөлбөмбөгчин гэр бүл, найзууд, хувийн туслахуудын хамтаар “Хаант улсын төв” нэртэй олон давхар барилгад төвхнөв. Нийт 99 давхар уг барилга нь өндрөөрөө Саудын Арабт хоёрт бичигддэ гбарилга бөгөөд Мекка дахь “Абраж Аль Бейту”-гийн дараа ордог. Гэхдээ нийслэл хотын хамгийн өндөр барилга нь. Тус төвд нийслэл хотын бүхий л тансаг орчин бүрдсэн бөгөөд хамгийн шилдэг зоогийн газар, брэндийн дэлгүүрүүд, “Four seasons” нэртэй зочид буудал ч бий.
Чухам энэ зочид буудалд К.Роналду эхлээд амьдарчээ. Түүний “баг” нийт 17 өрөө хөлслөхөд сарын нийт төлбөр нь 300 мянган евро болов. Гэхдээ ойрын эх сурвалжийн мэдээлснээр тэд олны хараанд байнга өртөхөөс залхжээ. Хэдий тэд Ерөнхийлөгчийн өрөөнд амьдарч байсан ч зочид буудалд хөршүүдтэйгээ байнга тааралдахаас залхсан бололтой. Тиймээс тусдаа эдлэн газар түрээслэхээр шийдсэн аж.
Харин түүний эдлэн хаана байгааг хэн ч мэдэхгүй. Шинэ байрныхаа байрлалыг нууцлахын тулд португал тоглогч бүхий л арга хэмжээг авсан бололтой. Гэсэн ч овжин англи сэтгүүлчид Криштианугийн амьдарч байж болох хоёр газрыг “олоод” байна.
Эхнийх нь Аль-Мохаммади дүүрэг бөгөөд “Аль-Наср” багийн цэнгэлдэх хүрээлэнтэй тун ойрхон байрладаг. Угаас Эр-Рияд хотын “баялгийн арал” гэгддэг эл хэсэгт нийслэлийн хамгийн тансаг барилга, хамгийн үнэтэй зоогийн газрууд бий. Дэргэд нь Гадаад харилцааны яам, худалдааны хамгийн том төвүүдийн нэг байдаг. Гэхдээ ойрхон сургууль байхгүй нь сул тал болдог. Тиймээс Аль-Мохаммадигийн зэргэлдээ орших Аль-Нахил дүүрэг нэрт тоглогчид илүү таалагдсан байх магадлалтай. Мөн л баячуудын дүүрэг, гэхдээ олон улсын хэд хэдэн дунд сургуультай. Эндээс багийн цэнгэл дэх хүрээлэн холгүй оршдог, мөн дотроо парктай. Гэвч сайн зоогийн газар бараг байхгүй. Эл хоёр байрлалын алийг нь К.Роналду сонгосон нь тодорхойгүй боловч нийгмийн сүлжээнд тавьсан зургуудаас нь үзвэл тэр бээр өндөр барилгад бус, хувийн эдлэнд амьдарч байгаа нь харагддаг.
Тэр бээр Саудын Арабт хөлбөмбөг тоглохоос гадна байнга гадуур аялж буй. Хэд хэдэн удаа тансаг зоогийн газраар үйлчлүүлжээ. Тодруулбал, армени хоолны “Lavash” хоолны газарт хоёр ч удаа, “Miyazu” япон хоолны газарт багадаа нэг удаа очсон аж.
Мэдээж К.Роналду зугаа цэнгээнээс хол байсангүй. Тэрбээр хоёрдугаар сарын сүүлчээр найз Жэйк Полыгоо боксчин Т.Фьюритэй тулалдахыг нь очиж үзсэн. К.Роналду өглөөний бэлтгэлдээ яарч байсан учир тулааныг дуусгалгүй явсан ч М.Тайсонтой зургаа авхуулж амжжээ. Түүнчлэн түүнийг “Формула-1” уралдааны “Саудын Арабын гран при”-г үзнэ, заавал очиж сонирхох тухай гэрээнд нь тусгасан гэсэн яриа гарсан. Гэхдээ португал тоглогч эл уралдааныг очиж үзээгүй билээ. Эдгээрээс гадна тэрбээр олон нийтийн арга хэмжээнд оролцож, орон нутгийн удирдлагатай уулзаж, Саудын Арабын “Диснейлэнд” гэж болох паркаар зочлоод амжсан.
Харин К.Роналдугийн эхнэр Жоржина байнга Саудын Арабт байдаггүй. Милан, Мадрид гээд дэлхийн томоохон хотуудад зохион байгуулдаг арга хэмжээнд оролцож, мөн амарч байгааг нь нийгмийн сүлжээн дэх түүний зургуудаас харж болно. Түүнчлэн түүний тухай “Намайг Жоржина гэдэг” нэртэй цувралыг “Netflix” компани гаргаж байгаа тул бүр ч завгүй болжээ. Хосуудын том хүү Роналду Жуниор 12 настай ч хэд хэдэн улс, хүүхдийн баг солиод байна. Өдгөө тэр бээр “Аль-Наср”-ын хүүхдийн багт тоглож, араб хэл сурч, араб заншлаар хувцаслаж эхэлжээ.
К.Роналдугийн Араб дахь амьдралын талаар нэрт хөтлөгч П.Морган “Тэр их жаргалтай байгаа. Түүнтэй би хэд хэдэн удаа утсаар ярьсан. Талбай дээр, талбайн гадна ч болж байгаа зүйлд тэр сэтгэл хангалуун гэдгээ илэрхийлсэн” хэмээн өгүүлжээ.