Олон улсын хоккейн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, “Ханжоу-2022” Азийн наадмын зүлгийн хоккейн тэмцээний аварга багуудад “Парис-2024” олимпод оролцох эрх олгохоор шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулжээ. Парисын олимпын хоккейн тэмцээнд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 12 баг өрсөлдөнө. Зохион байгуулагч Франц улс эрх шууд авах бол тивийн АШТ-ээс таван эрхийн эзэд тодрох юм. Эрх олгох тэмцээнүүдийн нэг нь Азийн наадам. Улмаар эрхийн тэмцээнээс зургаан баг нэмэгдсэнээр шилдэг 12 баг бүрдэх аж. Токиогийн олимпын хоккейн тэмцээний эрэгтэйчүүдийн өрсөлдөөнд Бельги, эмэгтэйчүүдийн төрөлд Нидерландын шигшээ багийнхан түрүүлж байв.