Биеийн тамирын дасгал хөдөлгөөн болон II хэлбэрийн чихрийн шижин өвчин тусах эрсдэлийн хамаарлыг Америкийн Теннесси муж улсын Нэшвилл дэх Вандербилтийн их сургуулийн Зүрх, судасны өвчний клиниктөвийнхөн судалжээ. Тэд биеийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүст зүүсэн төхөөрөмжийн мэдээллийг жирийн иргэдийн өвчний түүхтэй харьцуулсан аж. Ингэхэддасгал хөдөлгөөндилүү анхаардаг хүмүүс II хэлбэрийн чихрийн шижин өвчинтэй болох магадлал бага байгаань тогтоогджээ. Тэгэхдээ өдөр алгасахгүй хөдлөх шаардлагатай гэнэ. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, хоолоо зохицуулдаг 5600 гаруй хүн судалгаанд оролцсоны дөрөвний гурав нь эмэгтэй байжээ. Тэднээс 97 нь II хэлбэрийн чихрийн шижинтэй гэж оношлогдсон байна. Гэхдээ өдөрт 10 700 гаруй буюу найманкм алхдаг хүмүүсийг ердөө 6000 алхдагтай харьцуулахадтийм өвчин тусах магадлал 44 хувиар бага байжээ. Дэлхийн чихрийн шижин өвчтэй хүмүүсийн90-95 хувийг II хэлбэртэйньэзэлдэг. Хүний биединсулин буюу эсэдсахар түгээх үүрэгтэй гормоны ялгарлыг зогсоодог I хэлбэрийн чихрийн шижингээс ялгаатай нь II нь инсулиныг хэт их үйлдвэрлэдэг. Чихрийн шижингийн II хэлбэр нь ихэвчлэн 45-аас дээш насны хүмүүст тохиолддог ч сүүлийн 10 жилд хүүхэд, өсвөр үеийнхний дундөвчлөл эрс нэмэгдсэн байна.