Цогтбаатар өнгөрсөн жил оны шилдэг тамирчны санал асуулгад аман хүзүүдсэн бол энэ жил дэлхийн аварга болсон амжилтаараа 2022 оны шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзнээр тодров.
Жүдочдоос өмнө нь Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа нар Оны шилдэг тамирчин шагналын эзэн болж байлаа. Спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар эмэгтэй тамирчдаас Л.Энхрийлэн 24, Д.Отгонжаргал 51, М.Анхцэцэг 75 оноо авсан бол эрэгтэй тамирчдаас Э.Ариунболд 19, М.Лхагвагэрэл 68, Ц.Цогтбаатар 93 оноо тус тус авчээ.