Монголын үндэсний паралимпын хорооноос “Спорт дахь жендерийн эрх тэгш оролцоог хангах тухай” сэдэвт сургалтыг паралимпын тамирчдын дунд зохион байгуулав. Сургалтыг жендерийн шинжээч М.Мөнхсаруул “Жендерийн тухай ойлголт”, Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаа “Жендерийн тэгштгэл хандлага ба тамирчдын эрх”, Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Спорт дахь жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” сэдвээр илтгэл тавив.
Тамирчдад Харилцааны ёс зүй, Жендерийн тэгшлэлт хандлага ба тамирчдын эрх болон Спорт дахь жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. “Парис-2024” зуны паралимпын наадамд амжилттай оролцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын үндэсний паралимпын хорооноос тамирчдын ёс зүй, сахилга батыг сайжруулахад анхаарч, тамирчдын боловсролыг дээшлүүлэх, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын үеэр Н.Оюунбат дарга “Жендерийн тэнцвэрт байдал нь улс орны нийгэм, эдийн засаг, соёл, спортын салбарт эерэг хандлага бий болгож, ажлын бүтээмж үр өгөөжийг нэмэгдүүлж байна. Судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүд давамгайлсан салбар эсвэл байгууллагад эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах албан тушаалд томилогдоход тухайн салбар, байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэх, хандлага өөрчлөгдөхөд гол үүрэг гүйцэтгэж байна хэмээн хэлсэн үгэндээ онцлов. Спор дахь эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэхэд:
-Тамирчдын эрх зүйн болон жендерийн боловсролыг дээшлүүлэх зорилготой сургалтын хөтөлбөрийг боловсруулах
-Тэдний оюун ухаан, хүний эрхийн боловсрол, хувь хүний хөгжлийн талаар сургалтыг тогтмол зохион байгуулах
-Хүртээмжтэй, илүү сайн бэлтгэлийн болон тэмцээний орчин бий болгох
-Тамирчин болон дасгалжуулагчдын хоорондын хүндлэх соёлыг бий болгох
-Бүх түвшний тэмцээн болон спортын арга хэмжээнд эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, спортын холбооны стратеги төлөвлөгөө, хэтийн төлөвлөлтөд жендерийн асуудлыг тусгай
-Охид, эмэгтэйчүүдэд тусгайлан чиглэсэн спортын хөтөлбөрүүдийг боловсруулах ёстой гэж үзэж байна.