Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто маргааш манай улсад ажлын айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Унгарын Засгийн газраас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар илгээж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх гэнэ.
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсын Их Хурлын даргад Г.Занданшатарт бараалхаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Хууль зүй, дотоод хэргийн, Гадаад харилцааны сайдтай уулзан, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцах аж.