Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоож, тус холбоо 1992 онд манай улсад Элчин Сайдын яам нээн, ажиллуулж буй. 2018 оноос Лауренцю Траяан Христеаг Европын холбоог төлөөлөн манай улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа. Улаанбаатар хотод суурин суух анхны элчин сайдаар томилогдож байсан түүний Монгол Улсад ажиллах хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол болон Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрэхэд Элчин сайд Траян Лауренцю Христеа чухал хувь нэмэр оруулсныг онцлоод манай улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд амжилттай үргэлжилж байгаад талархал дэвшүүллээ.
Хариуд нь Элчин сайд Траян Лауренцю Христеа Европын холбоо цаашид Монгол Улстай хамтран ажиллана гэдгийг илэрхийлж, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт болон ардчилал, төсөв санхүүгийн удирдлага, худалдаа хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэв.